Эрүүл мэнд

March, 2016

  • 16 March

    Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ

    Өчигдрийн байдлаар Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь насанд хүрэгчид, 44 нь бага насны хүүхэд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарсан учир аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт …

  • 16 March

    Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

    Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж …

  • 12 March

    Компьютерийн дэлгэцний хорноос ногоон цай хамгаална

    Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. …

  • 10 March

    Жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк руу аялахгүй байхыг уриалав

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж Зика вирусын халдвар бүртгэгдээд байгаа Латин Америкийн улс орнууд руу аялахгүй байхыг уриаллаа. Гуравдугаар сарын 8-нд болсон видео хурал дээр тус байгууллагын тэргүүн Маргарет Чен “Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдийн толгойг жижигрүүлж, мэдрэлийн янз бүрийн өвчин үүсгэдэг нь улам бүр нотлогдсоор байна” хэмээн онцолжээ. Энэ уриалга нь зөвхөн сэрэмжлүүлэх шинж чанартай хэмээн …

  • 5 March

    Өглөөний цайгаа та заавал ууж байгаарай

      “Өглөөний цай уух нь биед сайн” гэдгийг та хангалттай сонссон байх. Үүнтэй холбоотой янз бүрийн л заавар, зөвлөмжүүд байдаг. Аль нь яг үнэн юм бэ. Үнэхээр өглөөний цай тийм чухал гэж үү? гэсэн асуултууд эргэлзүүлж байгаа бол та шинжлэх ухааны үндэслэлтэй доорх таван шалтгаантай танилцаарай. 1. Өглөөний цайгаа тогтмол уух нь биеийн эрүүл мэндэд жигд сайн Өглөөний цайгаа тогтмол …

  • 3 March

    Өнөөдөр “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлдэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байна. Иймээс та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой. Үүнд: –  Хөгжим хэтэрхий чангаар …

  • 3 March

    Ээжийгээ “эвдлэн” төрсөн бид /фото/

    Энэ ертөнцөд хүний төрлийг олж төрнө гэдэг маш их аз завшаан гэх юм билээ. Ийнхүү ээжийгээ “эвдлэн” төрсөн бид эхийгээ хайрлахаас илүү буян гэж үгүй.  Танд хийсвэр хагалгааны фотог сонирхуулая. Зүрхний өвчтэй болон хэт мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг хүсэе  фото зургийг “энх төрөхүй эмнэлгийн” сангаас

  • 2 March

    Дархлааны вакцинжуулалт эхэлжээ

    Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ? Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон Дархлаажуулалтын дараа дараах урвал гарч болно. …

  • 2 March

    Улаанбурхан өвчний дэгдэлт ихсэж байна

    Цэргийн анги, ЕБС гээд хүн ам ихээр төвлөрсөн газруудад улаанбурхан өвчний дэшдэлт буурахгүй байна.  Өнгөрсөн оноос эхлэн манай улсад дахин бүртгэгдэх болсон билээ. Өвчний тархалт нэг хэсэг намжсан ч арваннэгдүгээр сараас хойш дахин ихсэх болсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, …

  • 1 March

    Хог хаягдалыг ил хаях, шатаахад ч мөн торгуультай

    “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай хууль” болгон шинэчлэн найруулж өчигдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхэллээ. Дээрх хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан аж. Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж, хотжилт, …

February, 2016

  • 29 February

    “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв

    УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …

  • 27 February

    Хүүхдийнхээ шүдийг цоорлоос хэрхэн хамгаалдаг вэ?

    Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна. Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм. Хүүхэд 3 нас хүрэхэд …

  • 26 February

    Ямар ч эм “Донтуулах” бодисын агууламжтай байдаг

    Монголчууд бидний эмийн хэрэглээ зах замаасаа хэтэрсэн гэхэд болно. Толгой өвдлөө, бөөр өвдлөө, нойр хүрдэггүй, ядарч байна гэж дур мэдэн өөрсдийгөө оношлоод шууд эмийн сангаас эм авч уудаг. Гэтэл нөгөө талдаа эм гэгч нь химийн аргаар гарган авсан хүчтэй элемент, молекулын нэгдэл бөгөөд тухайн үедээ тархины мэдэрхүйд үйлчлэх замаар өвчинг намдаадаг. Өвчин намдаах анх гарснаар маш олон өвчтөнг хагалгааны ортой …

  • 26 February

    Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна: • Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй; • Цацрагийн аюулгүй ажиллагааны …

  • 26 February

    Герман шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг бодис илэрчээ

      Герман улсын Мюнхений хүрээлэн буй орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүд шоконд оруулсан мэдэгдэл хийлээ. Германы хамгийн алдартай 14 төрлийн шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг пестицидүүд (глифосат) илэрчээ. Глифосат гэдэг энэ канцерогеныг үйлдвэрлэлд өргөн ашигладаг, жишээлбэл хогийн ургамал устгах шингэн хийхэд. Гэтэл глифосатыг хэрэглэснээр хавдар үүсэх аюултай байдаг аж. “Spiegel” сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр хамгийн их хэмжээний аюултай бодисууд илэрсэн шар айраг бол “Hasserцder” …