Эрүүл мэнд

February, 2014

  • 21 February

    Давсаг сул болох шалтгаан, эмчилгээ

    Давсаг сул болох шалтгаан нь  удаан хугацааны архаг өвчин, мэс засал болон төрсний дараа гам алдах, даарах, шээсний сүвийн үрэвслээс болдог  бөгөөд  эрэгтэйчүүдэд бол түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт олон шалтгаанаар шээс дусагнах зовиур илэрдэг байна. Үүнийг эмчлэхэд шалтгааныг илрүүлж үндсэн өвчнийг анагаах хэрэгтэй байдаг. Мөн ийм зовиуртай хүмүүсийн баримтлах дэглэм гэж байна. Уг дэглэм нь зовиур шаналгаа даамжрахаас сэргийлэхэд …

  • 21 February

    Нийгмээс шалтгаалсан эхийн эндэгдэл зонхилон тохиолдсон байна

    Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулаас зарим зүйлийг тодрууллаа. -Сүүлийн жилүүдэд ямар өвчлөл нийслэлийн хүн амын дунд ихсээд байгаа вэ? -Ер нь нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг эхийн эндэгдэл, 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин, нийт нас баралт гэсэн чиглэлүүдээр гаргалаа. Үндсэндээ таван халдварт өвчний чиглэл байдаг. Амьсгалын замын, хоол боловсруулах замын, гэдэсний халдварууд, эмнэлгээс шалтгаалах халдварууд, …

  • 20 February

    Дарамт ядаргаагаа тайлах 10 арга

    1. Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг. 2. Какостой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална. 3. Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шокалад хэрэглэ. 4. Хайртай хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг. 5. Үгүй гэж хэлж сур. Хүн …

  • 19 February

    Эрүүл мэндийн толь- НОЙР

    Энэхүү зөвлөгөө нь зөвхөн түр зуурын, эрүүл мэндэд хортой нойргүйдлыг эмчлэх эмэн эмчилгээний талаар бус яагаад нойр хүрдэггүй, хэрхэн энгийн аргаар эмчилж болох талаар өгүүлнэ. Нойргүйдлын хам шинж: Таны бие тань сулраад, нүд тань гархилсан, хоол идмээргүй санагдаад, шөнө орондоо хөрвөөгөөд, хүмүүс зан ааш чинь муудаад байна гээд л байна уу? Та тэгвэл “орчин үеийн хүмүүс”-ийн нийтлэг нэг асуудал болоод …

  • 19 February

    Аспирин цус харвалтаас сэргийлнэ

    Өдөрт тогтмол 100 мг аспирин уувал тархины цус харвах өвчнөөс сэргийлж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Тархины артерийн судас нь бөглөрч болзошгүй өвчтөнүүдэд аспирин уухыг зөвлөвөл жилд 20 сая гаруй доллар хэмнэнэ гэж АНУ-ын эрдэмтэд тооцоолсон байна. Судас бөглөрөхөөс сэргийлдэг варфарин /warfarin/ эм уудаг өвчтөнүүд цусны шинжилгээ тогтмол хийлгэх шаардлагатай байдаг бол (цусны бүлэгнэлтийн шинжилгээ) аспирин нь хямд үнэтэй, гаж нөлөө …

  • 19 February

    Өглөө бүр 1 хоолны халбага оливын тос уугаарай

    Оливын тосны олон төрөл байдаг боловч “Olive oil – extra virgin” гэсэн хаягтай нь хамгийн цэвэр, хамгийн сайн. Оливын тосны бүх ашиг тусыг эдлэхийн тулд энэ төрлийг нь сонгоорой гэж зөвлөмөөр байна. Хоолонд хэрэглэхээс гадна өөр олонд зүйлд ашиглаж болно. Ингээд эрүүл мэндэд хэрхэн ашиглаж болох тухай гадаадын эмчийнхээ зөвлөсөн зөвлөгөөг хүргэе. Ходоодны шархтай, эсвэл цээж хорсдог хүн өглөө бүр …

  • 14 February

    Хорт хавдрын 57.1% нь хөдөө орон нутагт, 42.9% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна

    2013 оны статистик мэдээнээс харахад хорт хавдрын шинэ тохиолдлын 57.1% нь хөдөө орон нутагт, 42.9% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 2014 онд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Д.Биндэръяа  

  • 14 February

    ХААН банкны сангаас нийт 460 гаруй сая төгрөгийг Хавдрын эсрэг үндэсний аян”-д зарцуулаад байна

    ХААН банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талуудын удирдлагууд энэ сард  Хавдар судлалын үндэсний төвд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцсан байна.2014 онд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Аяны зорилго нь хорт хавдраас …

  • 13 February

    Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

    “European Dermatology London” хэмээх хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтэд шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явц удааширдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнд “Флавонол” ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон …

  • 12 February

    Томуугийн хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмж

    Томуу, томуу төст өвчний гаралт олон жилийн дунджаас давж, дэгдэлтийн байдалтай боллоо. Энэ үед томуугаас сэргийлэх арга хэмжээг дээд хэмжээнд эрчимжүүлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ, томуугаар өвчилсөн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээтэй юм. Тиймээс иргэдэд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, өвдсөн үед асрах дараах энгийн аргуудыг зөвлөж байна. Томуугийн халдвараас иргэн та өөрийгөө хамгаалж чадна.  Томуугийн хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлэх …

  • 11 February

    Цахлайтах эмгэг ба эмчилгээ

    Энэ бол арьсан дээрх хэсэг эрүүл газарт пигментацийн процесс явагдахгүй болох буюу будагч бодис байхгүй болсноос үүдэн арьс цайрах мөн үүний эргэн тойронд нь гиперпигментац буюу бараан өнгөтэй толбонууд үүсэх эмгэг юм. Үүсэх толбоны тоо хэмжээ болон хамрах хүрээ нь тасралтгүй тэлсээр эрүүл арьсны өнгийг өөрчилж томордог. Энэ өвчин ихэвчлэн залуу насанд илэрдэг. Арьсны цайрсан хэсгүүдийг бүрхсэн шар үс ч …

  • 11 February

    Нийслэлд 54 хүн H1N1 вирусын халдвар авчээ

    “Сүүлийн таван жилд манай улсад H1N1 вирус илэрсээр байгаа. Манай эмч нар нэгэнт энэ өвчнийг бүрэн эмчилж дадсан тул айж эмээх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнээс авсан шинжилгээнээс 54 хүнд энэ вирус илэрсэн. Өвчнүүдийн биеийн байдал хэвийн байна” гэж Халдвар судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан мэдээллээ. “Томуугийн энэхүү вирус нь амьсгалын замаар …

  • 6 February

    Компьютортой ажилладаг хүмүүст зөвлөх нь

    Гэрэлтүүлэг Гэрэлтүүлгийг дэлгэц цайрч харагдахгүй байхаар тохируулах Гэрлийг дэлгэцний өмнө дээрээс өөрөөр хэлбэл сууж байгаа хүний араас уншиж бичиж байгаа зүйл дээрээ тусгах Тусгай зориулалтын бүрхүүл шүүлтүүр ашиглах Ажлын байранд гэрлийг аль болох илүү тусгах Ажлын зай Компьютерийн дэлгэцнээс 45-60 см- ийн зайд суух хэрэгтэй. 50-60 мин ажилласны дараа нүдээ заавал 2-5 мин амрааж байхыг зөвлөж байна. Зөв суулт Дэлгэцийн …

  • 6 February

    Зүрх судасны өвчин цусны бүлгээс хамаардаг

    Америкийн эрдэмтэд зүрх-судасны өвчин тусах хүндрэх эсэхэд цусны бүлэг нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийжээ. 4-р бүлгийн цустай хүмүүс маш болгоосжтой байх ёстой гэнэ. Энэ  бүлгийн цустай хүмүүсийн бараг тал хувьд нь зүрх судасны өвчин хүнд хэлбэрээр тусах магадлал байдаг аж. 3-р бүлэгт 23 хувь, 2-р бүлэгт 11 хувь харин 1-р бүлгийн цустай хүмүүст зүрх-судасны өвчин бага тусдаг хөнгөн ч байдаг гэнэ. …

  • 6 February

    Үр хүүхэдтэй болохыг хүссэн хосуудын мөнгө гадагшаа урссаар…

    Монголын үрс маш олон болтугай… Саяхан би 30 гарсан дүү бүсгүйтэй чин сэтгэлээсээ ярилцах завшаан тохиов… Олон жил ханилсан сайхан ханьтай, ажил төрөлтэй, амьдралдаа зорилготой нэгэн аж… Харин хэдий олон жил ханилсан ч тэднээс үр хүүхэд мэндэлсэнгүй… Монгол дахь бүх л сайн гэх эмч домчоор яваад тусыг эс олон Өмнөд Солонгос руу явж… үр олохгүй байгаа шалтгааныг ч мэдэж… Шалтгаан …