-Ингэснээр Элэгний С вирусын эм 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдэнэ- Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн бүртгэлийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан бол журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
7 January
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулна
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, …
-
6 January
”З.Энхболд МАН-ын гишүүдийг ”Сэвтэй дөрөв” гэж гарга гэсэн”
Оны өмнөхөн ажлаасаа халагдсан МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдын эсрэг хариу мэдээллүүдийг хийсээр байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилох үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинэ гишүүдэд хандан “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь …
-
6 January
“Дэггүй хөрш” 50 ангит инээдмийн уран сайхны кино
Монголын киноны зах зээлд гадны сериалууд хүч түрэн орж, өөр улс орны соёл хүчтэй нэвтрэх болсон. Харин тэрхүү орон зайг нөхөх “Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино 1-р сарын 5-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болон хүрч эхэллээ. Саваагүй ч гэх юм уу, дэггүй ч гэх юм уу нэгэн айлын Хөгжөөнтэй, инээдтэй, хоржоонтой, хорон, авууштай, санууштай үйл явдал өрнөх …
-
6 January
“Намрын хонгор салхи” үзэсгэлэн нээгдлээ
МУЭ-ийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд зураачийн сүүлийн хоёр жилд шинээр зурж бүтээсэн тосон будгийн 70 гаруй бүтээл, судалбар зургуудыг тавих юм. Бүтээлийн олонхи Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлэн гаргаснаас гадна зураач Европын орноор аялан тэмдэглэсэн шинэлэг бүтээлээсээ …
-
6 January
Б.Шүүдэрцэцэг Архичины эхнэрийн хүүрнэл (Өгүүллэг)
10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн …
-
6 January
Монголын урлагийн залуучуудын холбооны удирдлагууд шинэчлэгджээ
Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг залуучуудын дуу хоолой болж ажиллахаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдлагуудын бүрэлдэхүүн шинэчлэгджээ. Шинэ бүрэлдэхүүнд: Ерөнхийлөгчөөр; Ж.Дамдинцэрэн / Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, ГЭР группийн ерөнхий захирал / Дэд Eрөнхийлөгчөөр; Б.Чинбат / МУСТА, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч / Дэд Eрөнхийлөгчөөр; Э.Цэнд-Аюуш / МУСТА, Монголын урлагийн залуучуудын холбоо,www.URLAG.mn сайтын үүсгэн байгуулагч, найруулагч / Ерөнхий нарийн …
-
6 January
Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох уу?
2015 оны төсвийн төсөлд Төрийн албан хаагчдыг цомхотгох тухай санал байгаа аж. Тодруулбал, 2012 онд 147 мянга байсан төрийн албан хаагчид 2014 онд 180 гаруй мянга болж өсчээ. Тиймээс 2015 онд цомхон чадварлаг төрийн албатай болох зорилтыг Засгийн газраас тавьж бүтцээ 15 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Энэ нь 20-оод мянган хүнийг цомхотгоно гэсэн үг юм. Одоогоор намууд төсвийн тодотголыг уншиж …
-
6 January
Дуучин Агиймаа нөхөртэйгөө булган шубаар хослов
Залуу уран бүтээлч дуучин Агиймаа урлагаасаа нэлээд хугацаанд хөндийрөн хөөрхөн хүүгийн ээж болоод сураг тасраад байгаа билээ. Удтал чимээ шуугиангүй байсан дуучин Агиймаа сүүлийн үед нээлтээ хийж буй бүх л киноны дууг дуулж байна. Түүний нөхөр нь алдарт “Никитон” хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэх энэ энгийн нэгэн залуу бий. Хамгийн сүүлд” Танхай тээгч” уран сайхны киноны дууг дуулсан …
-
6 January
Ж.Тунгалаг: Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна
Өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Бат-Оргил гэх залуу Замын-Үүдийн Э-транс дахь гаалийн хяналтын бүсэд цемент зөөж байгаад нуруундаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Харамсалтай нь, өдөр ирэх бүр түүний өвчин нь даамжирсаар эцэстээ амийг нь авч одох дээрээ тулаад байгаа талаар Ж.Тунгалаг гэх эмэгтэй манай Undesten.mn сайтад хандсан юм. -Та Бат-Оргил гэх залуутай ямар холбоотой юм бэ? -Ямар …
-
6 January
Месси Роналдугаас баян
Спорт судалгааны олон улсын төв Европын шилдэг таван лигт тоглож буй хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн чансааг тогтоожээ. Чингээд хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр “Барселона”-гийн довтлогч Лионель Месси тодорч, түүнийг 220 сая еврогоор үнэлсэн байна. Хоёрт нь “Реал”-ын довтлогч Криштиану Роналду тодорч 130 саяын үнэ хүрчээ. Харин “Чэлси” багийн хагас хамгаалагч Эден Азар 99 саяар үнэлэгджээ. Үүнээс гадна эхний аравт Диега Коста “Чэлси” 84 …
-
6 January
Цас, мөсөө цэвэрлээгүй байгууллагын гадна хальтирч гэмтсэн бол нэхэмжлэл хүсэх эрхтэй
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойрын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүргийг хүлээн ажилладаг. Энэ хүрээнд иргэн, ААН гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх үүргийг хүлээсэн юм. Энэ үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн ААН-ээс нэхэмжлэл хүсэх эрхтэй юм байна. Албан байгууллагууд …
-
6 January
Хотын ерөнхий менежер Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү уулзалтад БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга, хэлтэс албадын дарга нар оролцов. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Мөн дүүргийн удирдлага, хурлын …
-
6 January
Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд санал авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх, тусгах ажиллагааг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн иргэд www.president.mn, www.cityhall.gov.mn, www.mongolforum.mn сайтуудад холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Иргэдийн оролцооны тухай хуулийн төслийг ЭНД дарж татаж авна уу
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл