Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 7 January

    Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох нь тодорхойгүй байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Засгийн газраас уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана хэмээн мэдэгдсэн ч дорвитой алхам хийхгүй байна гэв. Тиймээс тэрбээр Засгийн газрын гишүүдийг энэ эмнэлгийг байр болготол нь шахаж ажиллана гэсэн юм. Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох тухай ярьж байгаа. Эрүүл мэндийн сайдын хэлж буйгаар тус барилгыг буцаан эмнэлэг болгоход …

  • 7 January

    Хоолоор жингээ бууруулах хөтөлбөр

    Хоолны тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлдээ хүнс, хоолны хэрэглээгээ бичих агаад хоололтондоо сэтгэл хангалуун байсан эсэхээ бичих юм.  Хооллох загвараа тодорхойлох нь маш чухал.  Зарим хүмүүс ядарсан, сэтгэл хөдөлсөн, гутарсан, сэтгэл дундуур үедээ хэтрүүлэн иддэг. Тэгвэл та өдөр бүр хэрэглэсэн илчлэгээ тооцоолон бодож , өдөрт идэх илчлэгийн хэмжээгээ нарийн гарга.  Зөв дадалтай болоход туслах санамжууд.  Жингээ хэт хурдан буулгаж болохгүй. Хэрэв та …

  • 7 January

    Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгджээ

    2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 5-нд Нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3 хувь, Хан-Уул дүүрэгт 5.2%, Багануур дүүрэгт 5.1 хувь, Сүхбаатар дүүрэгт гурван хувь, Баянгол дүүрэгт 2,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй …

  • 7 January

    Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилжээ

    Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн хүсэлт, саналыг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилж байна. /Тушаал/ Хөдөө, орон нутагт мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соѐлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид …

  • 7 January

    Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт хийгдэх ажлууд

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр149 тэрбум 501.7 саятөгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөгийн, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө …

  • 7 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Улсын онцгой комиссын хурал Монгол Улсын  Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болно. 09:00-13:00 цагт Шинжлэх ухааны академийн  2014 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэнэ. Хаяг, Соёлын төв өргөө, Б корпус, 3 давхарт , Сэтгүүлчдэд нээлттэй. 10:30 цагт Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Иргэний идэвхтэй оролцоо” ТББ-тай хамтран “Шилэн дансны тухай хууль”, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг …

  • 7 January

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, анхны хэлэлцүүлэг/: -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд …

  • 7 January

    2014 оны шилдэг үйлдвэрлэгчдээ урамшууллаа

    Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2014 онд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон үйлдвэрлэгчдээ урамшууллаа. Манай төв нь 2014 онд дотоод үзэсгэлэн худалдааг 5 удаа зохион байгуулж, 2 удаагийн гадаад үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчдээ зуучлан оролцуулсан байна. Мөн  эдгээр иргэдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталилан танилцуулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” телевизийн нэвтрүүлэгт оролцуулах, …

  • 7 January

    Т.Дэлгэрмөрөн эр хүний “Хийморь”-ийг мэдрүүлнэ

    “Номин талст” хамтлагийнхан ээлжит цомог, бие даасан тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа ч тус хамтлагийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн уран бүтээлээ мартсангүй. Ойрын хугацаанд сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж буй шинэхэн цомгоо “Хийморь” хэмээн нэрийджээ. Тэрбээр цомгийнхоо нэрний утга учрыг “Цомгоо “Хийморь” хэмээн нэрлэсэн нь их учиртай. Бидний ахан дүүс хийморь гэж юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байх …

  • 7 January

    Жүжигчин А.Ганчимэг тайлбар хийх шаардлагагүй…

    “Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ. Тэгвэл кино зохиол дээр гардаг  Эрхэс тэнгэрт, Тэргэл саран,  Ялгуун сайхнаар, Энхжин мандмой” гэдэг шүлгийн хэсэг Яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь бичсэн шүлгийн хэсэг гэнэ.  Мөн ах …

  • 7 January

    Монголд H3N2 вирусын халдвар тээгчид бүртгэгджээ

    НЭМГ-аас 2015 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуу, томуу төст өвчний байдлын талаар мэдээлэл гаргасан байна. Албан ёсны мэдээлэлд дурьдсанаар 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2015 оны нэгдүгээр сарын 05-нд нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс …

  • 7 January

    Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

    Австралийн 57 настай нэгэн эмэгтэйд өөд болсон хүний цохилохоо больсон зүрхийг авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Энэхүү шинэ алхам, шинэ технологи олон хүний амийг аврах замыг нээж байгаа аж. Зогсчихсон зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол нь энэ болж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал хийлээ хэмээн эрдэмтэн, судлаачид онцолж байна. Зүрхний дутагдал өвчнөөр шаналж байсан 57 …

  • 7 January

    Хоёр эмэгтэйг хөнөөсөн алуурчныг шүүнэ

    Шархадны эцэс Хар хошуу гэдэг газарт өнгөрсөн оны 5 дугаар сард аймшигт хэрэг гарсан юм. Хэргийн талаар тодруулбал, 1994-1995 оны хоёр охиныг онц хэрцгийн аргаар хөнөөсөн байсан бөгөөд гэмт этгээд хохирочгдыг хөнөөхдөө толгойг нь тасдсан байсан юм. Эл хэргийг мөрдөн байцаах явцад 26 настай З гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байгаа билээ. Сэжигтэн З нь охидтой бааранд танилцан хэр болсон …

  • 7 January

    Агаарын бохирдлын дэд хорооныхон бүрдлээ

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2-3 хэлэлцүүлэг хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд сайд нар орох нь хурлын ирц бүрдэхгүй шалтгааныг бий болгодог. Үүгээрээ сул талтай” гэдгийг хэллээ. Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд …

  • 7 January

    Airbus А320 онгоцны хар хайрцаг хадгалагдаж буй эд ангийг олжээ

    Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нисэж байхдаа сураггүй болж, улмаар осолдсон AirAsia компанийн QZ 8501 дугаартай нислэгийн онгоцны зорчигч, эд ангийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгвэл эрлийн багийнхан өнөө өглөө Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон хэмээн ВВС дамжууллаа. Олдсон эд зүйл дотор онгоцны хар хайрцаг, нислэгийн бичлэг байгаа аж. Иймээс ослын шалтгааныг олоход нэг алхамаар ойртож байна хэмээн Индонезийн …