Monthly Archives: March 2019

March, 2019

  • 30 March

    85 настай Ц.Раднаа дэлхийн хошой аварга болов

    Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэгвэл өчигдөр /2019.03.29/ болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхин  дахин алтан медалын тоогоо нэгээр нэмлээ. Тэрбээр …

  • 30 March

    Б.Азжавхлан “Combate Americas” тэмцээнд түрүүллээ

    Монгол Улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг тулаанч Б.Азжавхлан өнөө өглөө /2019.03.30/ АНУ-ын Аризона мужид явагдсан “Combate Americas” холбооны тэмцээнд ялалт байгууллаа. Тэрбээр  АНУ-ын тулаанч Алехандро Арредондог 1 минут 54 секундэд ялснаар  “Combate Americas” холбоонд ялсан Монголын анхны тулаанч боллоо. Түүний өрсөлдөгч өөрөөс нь 10 насаар ах тамирчин бөгөөд биеийн өндрөөр ч 10 см-ээр өндөр байжээ.  

  • 30 March

    “Би нар” УСК-ны дуу мэндэлжээ

    Найруулагч  Ж.Сэнгэдорж бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны  дуу мэндэлжээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, “GUYS 666” хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг …

  • 30 March

    “Хонгилын өмгөөлөгч” ил гарч ирлээ

    Эх сурвалж: Хатуу мэдээ 

  • 30 March

    Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжлав

    Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн …

  • 29 March

    Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа

    Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм. Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд …

  • 29 March

    Б.Нэргүй: Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хамар хашааны хүүхдүүд байсан

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйн хамтаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Нэргүй дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр энэ үеэр “Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг …

  • 29 March

    “Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ …

  • 29 March

    Эмиратын “Dubai Cares” байгууллагаас дөрвөн цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай уулзлаа. Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Та бидний энэ уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар …

  • 29 March

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулж байна гэв

    Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж лхагва гаригт /2019.03.27/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр  С.Зоригийн амь насыг хэн хөнөөснийг гарцаагүй нотлох цорын ганц хүн бол С.Зориг өөрөө юм гэж хэлсэн билээ. Түүнийг хэлсэн үгийг  мушгин гуйвуулж байгаа тухай жиргэжээ. Тэрбээр “Залруулга хийе. Шулмын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх …

  • 29 March

    БНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, Монголын Төв намын хүсэлтийг буцаав

    Улсын Дээд шүүх өнөөдөр хоёр намын хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Бүгд Найрамдах Намаас ирүүлсэн дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын …

  • 29 March

    “Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн болно

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах …

  • 29 March

    Ц.Нямдорж: Б.Отгонбаатарыг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэн 120 хүний багтаамжтай Иргэний танхимд бичлэгийг үзсэн. Бичлэг үзэж дууссаны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”Сая та бүхэн эрүүдэн шүүсэн бичлэг үзсэн. Би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ …

  • 29 March

    Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ

    Өчигдөр /2019.03.28/ НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмблэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг  хэлэлцсэн. Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, …

  • 29 March

    Ж.Сауле: “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг эрчимжүүлнэ 

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А-56 тушаалаар “Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, эрчимжүүлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар …