Monthly Archives: January 2021

January, 2021

  • 30 January

    Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тамгыг нь хүлээлгэн өглөө. Шадар сайд С.Амарсайхан ажлаа хүлээн авч, Шадар сайдын ажлын албаныхантай уулзлаа.  Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. …

  • 30 January

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л. Халтарыг улираан томилов

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монголын Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтарыг томилов. Сайд Л.Халтарт …

  • 30 January

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайдад шинээр томилогдож буй С.Амарсайханд тамга гардуулж өглөө. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шадар сайдын ажлын албаныхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Мөнхдорж нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод …

  • 30 January

    Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …

  • 30 January

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан  “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт …

  • 30 January

    Соёлын сайд Ч.Номин үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа. Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв. Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, …

  • 30 January

    Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

    Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв     Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. …

  • 30 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг тамгаа хүлээн авахад нь байлцаж, яамдын ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, шинээр томилогдсон сайд нарт ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгой …

  • 30 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын …

  • 30 January

    Засгийн газрын гишүүдийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. 1. Монгол Улсын Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайхан С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, …

  • 30 January

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров

    Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны өмнөх сайд Н.Энхтайван байлцаж, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 1973 онд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны …

  • 30 January

    Л.Оюун-Эрдэнэ: “Ковид-19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана

    Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монгол Улсын хүндэт иргэдээ! Монгол Улсын Ерөнхийлөгчөө! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. …

  • 29 January

    Ц.Нямдорж: Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал тавьсан

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:Ц.Нямдорж сайд аа, таныг сүүлийн 20 гаруй жил хуулийн байгууллага толгойлж, тодорхой ул мөрөө үлдээсэн сайн хуульчдын нэг гэж бодож явдаг. 2016-2020 оны Засгийн газрын үед …

  • 29 January

    Цар тахлын энэ цаг үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гэдэг нь донор, реципиентэд өндөр эрсдэлтэй

    Дэлхий даяар Коронавирусийн цар тахал тархсан энэ үед олон улс оронд Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрс цөөрч энэ төрлийн эмчилгээг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш чанд баримтлах ёстой болж байна.  ДЭМБ болон Дэлхий эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс ийм төрлийн эмчилгээ хийдэг улс орнуудад энэ төрлийн эмчилгээг цөөлөх, халдвар хамгааллыг нарийн баримтлах зөвлөмж өгч байгаа юм. Түүнчлэн Цар тахлын …

  • 29 January

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, автозам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үүнд дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бүтээн …